Уурагны зөв хэрэглээ гэж юу вэ?

БУЛЧИНГЫН МАСС АВАХАД УУРАГНЫ ЗӨВ ХЭРЭГЛЭЭ ЯАГААД ТАНЬД ЧУХАЛ ВЭ? НҮҮРС УС ГЭЖ ЮУ ВЭ?


Бодибилдингээр хичээллэгчдийн ихэнх нь нүүрс усыг дайсан гэж үздэг. Гэхдээ энэ нь алдаа байж болох юм. Өндөр боловсруулсан нүүрс ус, чихэр нь хүний биед ач холбогдол багатай боловч бүхэл үр, шошнууд, жимс болон хүнсний ногоонд агуулагддаг зөв нүүрс ус нь биеийг эрч хүчээр хангаж, булчингийн үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг.

Дасгал хөдөлгөөнийг дэмжих хангалттай хэмжээний нүүрс усгүй бол таны идэж буй зарим уураг түлшинд зарцуулагдах болно. Тиймээс өндөр чанартай нүүрс усыг хүнсэндээ хангалттай хэмжээгээр оруулах хэрэгтэй.

Хэрэв хүмүүсээс булчин хөгжүүлэхэд юу хэрэгтэй вэ гэж асуувал ихэнх нь уураг гэж нэгэн зэрэг хэлэх байх. Энэ мэдээж зөв! Хамгийн гол нь уураг чанартай байх хэрэгтэй. Гэхдээ уураг дангаараа энэ бүхнийг хийхгүй. Тиймээс хоолны дэглэмдээ анхаарлаа хандуулж, бусад хэрэгцээт бодисуудаа нөхөх нь ч мөн чухал.
Булчинг хөгжүүлэхэд шаардлагатай бусад тэжээллэг бодисууд
Булчинлаг бие бялдартай болохыг хүсч буй эрчүүд ихэвчлэн эхлээд биеийн өөхнөөсөө салахыг хичээдэг. Гэхдээ энэ зорилгодоо хүрэхийн тулд ашиглаж буй арга барил нь хоорондоо зөрчилддөг. Их хэмжээний уургийг хүчний бэлтгэлтэй хослуулбал булчингийн туранхай массыг бий болгох боломжтой. Гэхдээ өөхөө хасахын тулд илчлэгээ хэт багасгах нь бий. Энэ нь харин асуудалд хүргэж болзошгүй. Хэрвээ илчлэгээ хэт хасвал, булчингийн хөгжлийг дэмжихэд ашиглах уургаа түлш болгон шатаах хэрэгтэй болно. Тиймээс булчингийн жинг үр дүнтэй нэмэхийн тулд биеийн ерөнхий үйл ажиллагаагаа хангалттай дэмжих илчлэг, шим тэжээлээ тэнцвэртэй авахыг зориорой.

ӨӨХ ТОС ГЭЖ ЮУ ВЭ?
Хоол тэжээлийн өөх тосыг зарим тамирчид дутуу үнэлдэг. Нүүрс ус шиг өөх тос нь зохисгүй муу нэртэй байж болно. Гэтэл бага хэмжээний зөв төрлийн өөх тос маш чухал байдаг. Учир нь хоол тэжээлийн өөх тосыг бүрдүүлэгч зарим тосны хүчлийг бие махбодь дангаараа үйлдвэрлэж чадахгүй тул зайлшгүй гаднаас авах шаардлагатай байдаг. Өөх тос нь эсийн мембран, түүний дотор булчингийн эсийн бүтцийн амин чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Бие махбодь дунд зэргийн эрчимтэйгээр удаан хугацааны дасгал хөдөлгөөн хийх үйл явц өөх тосонд түшиглэдэг. Энэ төрлийн дасгал хөдөлгөөнийг хүчний дасгалтай хослуулж булчингийн жингээ нэмэгдүүлэх, биеийн өөхөө багасгах зорилгоор хийдэг. Эх үүсвэрт анхаарлаа хандуулж, загас, самар, оливийн тос, авокадо зэргийг хэрэглээрэй.

Leave a Comment